CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжинэ

07-07-2022 15:15

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны хариуцлагатан 7-р сарын 6-нд болсон БРИКС-ийн орнуудын Харилцаа холбооны сайд нарын 8-р хурал дээр хэлэхдээ, бүх талуудтай хамтран ажиллаж, БРИКС-ийн орнуудын харилцан саадгүй холбогдох түвшинг дээшлүүлж, БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Хятад, Өмнөд Африк, Бразил, Орос, Энэтхэг зэрэг БРИКС-ийн орнуудын харилцаа холбооны гол гол байгууллагын албаны хүмүүс болон Олон улсын цахилгаан холбооны хамтарсан нийгэмлэгийн хариуцлагатан нар видео бичлэгээр хуралд оролцов. Хурлаас “БРИКС-ийн орнуудын Харилцаа холбооны сайд нарын 8-р хурлын тунхаглал”-ыг хянан хэлэлцэж баталлаа.

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны хариуцлагатан хэлэхдээ, “Хятад, БРИКС-ийн орнууд мэдээллийн шинэ дэд бүтцийн хөгжлийг түргэтгэж, олон улсын тэнгис болон хуурай газрын кабель шугамын бүтээн байгуулалтыг ахиулж, 5G/6G, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтарсан судалгаа өрнүүлэх болно. БРИКС-ийн орнуудын уламжлалт аж үйлдвэрийг дижиталжуулж, интернэт сүлжээ байгуулан, ухаалаг өөрчлөлтийг хурдасгаж, боловсруулах аж үйлдвэрийн чанарыг сайжруулан зардлыг бууруулахад тусалж, ногоон хөгжлийг ахиулж, дижитал эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хамтдаа дэмжиж, нээлттэй, шударга, эрх тэгш, ялгаварлан гадуурхалгүй дижитал хөгжлийн орчинг бүрдүүлнэ” гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр