CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И Блинкентэй Бали арал дээр уулзана

07-06-2022 15:01

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 5-нд хэлэхдээ, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр томоохон орнуудын Гадаад хэргийн сайд, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчидтэй хүсэлт гаргасны дагуу хоёр талын хэд хэдэн уулзалт зохион байгуулна. Хятад Америк хоёр талын тохиролцсоны дагуу Ван И уг уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй уулзаж, Хятад, Америкийн өнөөгийн харилцаа болон олон улс, бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцоно гэжээ.


2022 оны Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт Индонезийн Бали арал дээр энэ сарын 7-8 өдрүүдэд болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр