CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүнсний ногооны хүлэмж барих ажил ид явагдаж байна

07-06-2022 15:01

Жянши мужийн Лэ Ань шяньд хүнсний ногооны хүлэмж барих ажил энэ сарын 4-ний өдрийн байдлаар ид явагдаж байна. Энэ оны эхээс Лэ Ань шянь хүнсний ногооны салбарыг хөгжүүлэн тариачин өрхийн орлого нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Орон нутгийн засгийн газар хөрөнгө оруулалт хийн компаниуд мэрэгжлийн зөвлөгөө өгч, тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд эрүүл хүнсний ногоо тариалахад тариаланчдыг дайчлан, хоршоо хэлбэрээр хамтран ажиллаж байна. Тариаланчид орон нутгийн засгийн газраас хүнсний ногооны тариалалтад олгох татаас, хамтарсан компанийн цахим борлуулалтын платформоор дамжин хүнсний ногоог зах зээлд төвөггүй нийлүүлэн орлогоо нэмэгдүүлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр