CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Ши Жиньпин төр улсыг засах тухай” номын 4-р ботийн нээлт Хонконгт боллоо

07-04-2022 14:26

“Ши Жиньпин төр улсыг засах тухай” номын 4-р ботийн хятад, англи хэвлэлийг энэ сарын 3-нд Хонконгт хэвлэн тараалаа. Энэхүү номыг Төвийн суртал ухуулгын газар (Төрийн зөвлөлийн мэдээллийн алба) ХКН-ын түүх болон сурвалж бичгийн судалгааны хүрээлэн, Хятадын гадаад хэвлэлийн газартай хамтран найруулсан аж.

“Ши Жиньпин төр улсыг засах тухай” номын 4-р ботьд Ши Жиньпин даргын 2020 оны 2-р сарын 3-наас 2022 оны 5-р сарын 10-ны хоорондох илтгэл, хэлсэн үг, лекц, заавар, баярын захидал зэрэг 109 нийтлэлийг 21 тусгай сэдвээр ангилан багтаажээ. Номын зарим агуулгад мөн шаардлагатай зүүлт тайлбар хийсэн бөгөөд Ши Жиньпин даргын 2020 оны 1-р сараас хойших 45 зураг орсон юм.

Уг ном нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал нь шинэ түвшинд хүрч, шинэ ахиц гаргахыг бүх талаар системтэй харуулсан бүтээл юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ