CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хонконгт галт тэргээр очлоо

07-01-2022 15:14

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 30-нд тусгай галт тэргээр Хонконгт очлоо. Тэрээр 7-р сарын 1-нд болох Хонконг эх орондоо эргэж нэгдсэн 25 жилийн ойн арга хэмжээ болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь сонгуулийн засгийн газрын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож, мөн Хонгконгийн ажил байдалтай танилцах юм.

Түүнийг галт тэрэгнээс буухад Хонконгийн ард түмэн халуун дотноор угтан авчээ. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юй Э болон түүний нөхөр Линь Жаобөү нар угтан авлаа. Дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюань хамт хүрэлцэн очсон юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ