CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний усан тээвэр эдийн засагт хүч сэлбэж байна

06-30-2022 13:54

Хөх мөрний Хубэй мужийн Зигүй хэсгийн усан тээвэр энэ сарын 28-ны байдлаар эрчимтэй ажиллаж байна.

Амазонк, Нилийн дараа дэлхийд гуравдугаарт бичигддэг, Азийн хамгийн урт гол Хятадын Хөх мөрөн нь Төвдийн өндөрлөг дэх Хөх нуураас эх авч, Шанхай орчимд орших Зүүн хятадын тэнгист цутгадгийг та бүхэн мэдэх билээ.


Хөх мөрний Гурван хавцлын том байгууламжийн баруун тал нь Чүнчин хотын орчмоос эх авч, зүүншлэн Хүбэй мужийн И Чан хот хүрдэг. Нийт урт нь 192 километр. Гурван хавцал гэж нэрлэж буй учир нь Чю Тан хавцал, Ү Шя хавцал, Шилин хавцал уг байгууламжийн бүсэд байдгаас болжээ. Энэ аварга том байгууламж нь Хөх мөрний үер усны гамшгийг бууруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хаврын тариалалтын хугацаанд ус хангах, Хятадын додоодын усан тээвэр гээд олон талын үүрэг гүйцэтгэдэг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр