CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Ухань хотод ажиллав

06-30-2022 13:54

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 28-ны өдөр Хубэй мужийн Үхань хотод ажиллах үеэр, шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжил бол улс орны өөрийгөө хүчирхэгжүүлэх үндэс суурь, аюулгүй байдлын зайлшгүй шаардлага юм. Бид хөгжлийн шинэ үзэл баримтлалаар инновацид суурилсан хөгжлийн стратегийг сайтар хэрэгжүүлэн, шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжлийн талаар улам их ахиц дэвшил гаргах хэрэгтэй. Түүнчлэн улс орныхоо бие даасан, аюулгүй хөгжлийг тасралтгүй сайжруулж, улам олон шинэ технологи, шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ салбар, шинэ зам суваг нээж, олон улсын өрсөлдөөнд шинэ давуу талыг бий болгох хэрэгтэй хэмээн онцолжээ.

28-ны үдээс хойш Ши Жиньпин Хубэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Ван Мэнхуй, Хубэй мужийн дарга Ван Жүнлинь нарын хамт Үхань хотын аж ахуйн нэгж, хороололтой танилцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ