CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин үр тариа үйлдвэрлэлийн үлгэр жишээч өрх рүү хариу захидал илгээв

06-29-2022 14:41

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 27-нд Аньхүй мужийн Тайхэ сяний үр тариа тариалагч томоохон өрх Шюй Цуншянд хариу захидал илгээжээ. Тэрээр тухайн нутгийн тариаланчдад мэндчилгээ дэвшүүлэн, Хятадын үр тариа тариалагч томоохон өрхүүдэд их ажлын амжилт хүсэн, найдлага тавьж буйгаа илэрхийлжээ.

Ши Жиньпин захидалдаа, “Аньхүй мужийн Тайхэ шяны үр тарианы сайн тариаланч таныг би тодхон санаж байна. Таны тариалсан улаан буудай элбэг ургац авч, үр хойчис тань таныг даган хөдөө аж ахуй эрхэлж байгааг сонсоход миний бие туйлын баяртай байна” гэжээ.

Ши Жиньпин захидалдаа “Уут дүүрэн амуу буудайтай байвал амьдралд сандарч зовох юмгүй гэдэг үг байдаг. Үр тарианы үйлдвэрлэлийг би ямагт анхаарсаар ирсэн бөгөөд анхан шатанд ажиллахдаа ч тариалангийн талбайд байнга очдог байлаа. Хятадын ард түмний үр тариагаар өөрийгөө хангах байдлыг баталгаатай байлгах, үр тарианы тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, үр өгөөж хүртээх, аж амьдралыг нь улам сайжруулахын тулд эдгээр он жилүүдэд намын төв хорооноос үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих багц бодлого гаргасан юм. Үр тариа үйлдвэрлэгч томоохон өрхүүд цар хүрээ, бизнес эрхлэлтийн давуу тал дээрээ тулгуурлан, орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийг идэвхтэй ашиглан, өргөн олон жижиг тариаланчид үр тариа илүүхэн үйлдвэрлэх, сайн сортын үр тариа тариалахыг нь дайчлан, хамтдаа үндэсний үр тарианы аюулгүй байдлын төлөө хүч нэмрээ өргөхийг хүсэж байна” гэв.

Шюй Цуншян бол Аньхүй мужийн Фу-Ян хотын Тайхэ сяний Жюсянь суурингийн Жанхуай тосгоны тариачин юм. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн талаар судалгаа хийсээр ирсэн бөгөөд 2010 онд хөдөө аж ахуйн тариалалтын мэргэжлийн хоршооллыг ахлан үүсгэн байгуулж, улмаар тухайн нутгийн үр тарианы үйлдвэрлэлийн томоохон өрх болж, бүх Хятадын хөдөлмөрийн жишээч, Бүх Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн жишээч зэрэг яруу алдрын цолыг хүртсэн юм. 2011 оны 4-р сард Ши Жиньпин дарга Жанхуай тосгонд ажиллах үедээ Шюй Цуншян болон түүний нутгийн олон түмнээс улаан буудайн тариалалтын талаар лавлан ойлгосон байдаг. Саяхан Шюй Цуншян дарга Ши Жиньпинд захидал бичиж, арав гаруй жилийн турших үр тарианы үйлдвэрлэл, олон нийтэд туслан ядуурлаас ангижруулсан зэрэг байдал хийгээд сэтгэгдлээ тайлагнаж, түүнчлэн цаашид ч хөдөө аж ахуйн судалгаа, сурталчилгааны ажлаа сайтар хийж, нэн олон тариачид үр тариа илүүхэн үйлдвэрлэх, сайн үр тариа тариалахыг нь дайчлах шийдвэр зориг дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр