CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Алтайд буусан солирын бороо дэлхийд хамгийн томд тооцогдож байна

06-28-2022 16:58

1898 онд Шинжяны Алтайн говь цөлийн бүсийн малчинд тэмээ хэлбэртэй "том мөнгөн" чулуу олджээ. Нутгийн малчид түүнийг "Мөнгөн тэмээ" хэмээн нэрлэсэн гэдэг.  28 тонн жинтэй энэ том чулууг хожим нь Алтайн солир /олон улсад Armanty гэдэг/ гэж эрдэмтэд тогтоосон юм. Алтайн солир нь хэмжээгээрээ Хятад улсад хамгийн том, дэлхийд дөрөвдүгээрт ордог. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд Алтайн говь цөлийн бүсээс солир олдсоор ирсэн ба 2004 онд 430 кг жинтэй солир “Ulasitai”-г олжээ. Мөн 2011 онд 5 тонн жинтэй “Wuxilike” хэмээх солир чулууг олжээ. Энэ гурван солир чулуунд эрдэмтэд хамтарсан судалгаа хийсний дүнд солир олдсон газарзүйн байршил нь зүүн өмнөөс баруун хойш чиглэсэн шулуун шугамд таарч байсныг тогтоогжээ. Түүнээс хойш Шинжяны Алтайн говь цөлийн бүсээс мөн хэд хэдэн хүнд жинтэй металл агуулагдсан солир олжээ. Дээрх бүсээс ямар нэгэн талаараа ижил төстэй солир чулууг олноор илрүүлсэн нь Шинжяны Алтайн говь цөлийн бүсэд солирын бороо орсон байж болзошгүй хэмээх таамгийг гэрчилж байна.

2016 оны 10 сард, Хятадын Шинжлэх ухааны академийн Цижиншань одон орон судлалын төвийн эрдэмтэд эдгээр солир чулуу нь манай дэлхийд болсон хамгийн том солирын бороо Алтайн солирын борооны улмаас газарт унасан гэж мэдээлсэн ба Олон улсын солир судлалын нийгэмлэг "Алтайн солирын бороо" гэж нэрлэжээ. Эдгээр солир чулуунд цогц судалгаа хийх нь орчлон ертөнц, од эрхэсийн үүсэл болон амьдралын үүслийн нууцыг тайлахад маш чухал ач холбогдолтой гэжээ.

БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтайн говь цөлд 430 км үргэлжилсэн солирын борооны бүсэд нэгэн жижиг астероид дэлхийтэй маш бага өнцөг хавчин орж ирсэн нь яг л нуурын толионд чулуу хөвүүлэн шидсэнтэй адилхан манай гаригийн газрын гадаргад буужээ гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Цижиншань одон орон судлалийн төвийн эрдэмтэд болон гадаадын эрдэмтэд хамтын судалгаагаараа тогтоожээ. Тэд энхүү судалгааны дүгнэлтээ олон улсын эрдэм шилжилгээний "scientific advancement" сэтгүүлд нийтэлсэн байна.

БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай орноос нийт 74 тонн хүндийн жинтэй металл солир чулуу олдоод байна. Үүнд жингийн хэмжээ нь 0.43 тонн, 5 тонн, 28 тонн хүртэлх солир багтаж байна. Өнөөдрийн байдлаар эрдэмтэд Нейтрон идэвхжүүлэх аргаар эдгээр солир дотор агуулагдсан эрдэс бодис адил гэдгийг батлав. Солирууд бүгд IIIE төрлийн металл солирын ангилалд орно. Нэг удаагийн солирын борооны чудууд гэжээ.

"Алтайн говь цөлд 430 км үргэлжилсэн солирын бороо нь Шиньжяны Мулей шяны баруун хойноос Алтай хот хүрэх орон зайд болжээ. Энэ нь хэд километр хэдэн арван километрын энгийн солирын борооноос хол их юм" гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Цижиншань одон орон судлалийн төвийн  судлаач Сю Вэйбяо танилцуулав.

"Хүндийн жин нь 280-3440 тонны нэгэн астероид секундэд 12000-15000 км хурдтайгаар зүүн өмнөөс баруун хойш чиглэлд манай дэлхийтэй 6.5—7.3 градусын өнцгөөр агаар мандалд орж ирсэн нь өнөөдрийн Алтайн солирын борооны бүс гэдгийг сулалгааны дүн баталж байна. Эрдэмтдийн хэлж буйгаар хамгийн сонирхолтой нь астероидын дэлхийтэй 6.5—7.3 градусын өнцгөөр агаар мандалд орж ирсэн явдал юм. Хэрвээ үүнээс их өнцгөөр агаар мандалд орж ирсэн бол агаар мандалд их дэлбэрэлт болох байсан, бага өнцгөөр агаар мандалд орж ирсэн бол хальж цааш сансрын уудам руу явах байсан. Харин Алтайн солирын бороог бий болгосон астероид дэлхийтэй маш бага өнцөг хавчин орж ирсэн нь яг л нуурын гадаргад чулууг хөвүүлэн шидсэнтэй адилхан манай гаригийн газрын гадаргад буужээ" хэмээн судлаач Сю Вэйбяо нэмж хэлэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ