CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Баянтөхөмийн Цагаанхошуу овооны тахилга боллоо

06-28-2022 16:59

Энэ сарын 21-нд Өвөр монголын Баяннуур хотын Урадын дунд хошууны Баян-Улаан сумын Баянтөхөм гацааны Цагаанхошуу овооны тахилгын найр нижгэр сайхан боллоо. 

Баянтөхөм гацаа нь Урадын дунд хошууны төвөөс зүүн хойш 135 км зайтай оршдог бөгөөд хойшоо Монгол улстай хиллэдэг. Хоёр улсын хилийн зурвасаас ердөө 38км зайтай. Тус гацаа нь 1.23 сая мү нутаг дэвсгэртэй, нийт 233 өрх, 554 хүн амтай. 

Энэ удаагийн овооны тахилгаар малчдын уран сайхны тоглолт, эрийн гурван наадам, шагаа хамах, дээс татах зэрэг уралдаан цэнгээн явуулж нааджээ. Хүчит бөхийн барилдаанд Бугат хот, Урадын хойд хошуу, Урадын дунд хошууны газар газраас ирсэн идэр бөхчүүд зодоглож, Урадын дунд хошууны Баян-Улаан сумын бөх Отгонбилэг уран барилдаан үзүүлж олныг баясган түрүүлжээ.  Хурдан морины уралдаанд Бугат хотын Дархан Муумянган хошууны Гэрэлтийн хээр магнайдаа тоос хүргэлгүй хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ алдаршуулав. Мэргэн харвааны тэмцээнд Бугат хот, Ордос хот, Улаанцав хот, Баяннуур хотоос хүрэлцэн ирж оролцсон 38 харваач хурц мэргэнээ сорьсноос Дархан Муумянган хошууны харваач Давхарбаяр тэргүүлж, наадамчин олныг баясгалаа. 


Б.Бөх, Дэлгэр мэдээлэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр