CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гүй Жөү мужийн тусгай мэргнжлийн дунд сургууль

06-27-2022 13:03

Хятадын өмнөд хэсгийн Гүй Жөү мужийн Лүнли шянд энэ сарын 26-нд тусгай мэргэжлийн дунд сургуулийн сурагчдын ур чадварын үзэсгэлэн болжээ. Энэ үеэр залуус өөрсдийн гараар угсарсан машин тэрэгний хөдөлгүүр, гар урлалын бүтээл, зураг, цайны эдлэл хэрэгсэл болон цай амсах, уух ёс заншил зэрэг ур чадварын бүтээлүүдээ дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнгээр дамжуулан тэд олон нийт болон ажил олгогчдод өөрсдийгөө танилцуулах боломжтой болоод зогсохгүй өөрсдийн бүтээлээ шууд борлуулжээ. Тусгай мэргэжлийн дунд сургууль нь залуусын ажил олголтыг дээлшүүлэх, мэрэгшсэн ур чадвар бүхий ажилтан бэлтгэхэд хамгийн тохиромжтой боловсролын систем юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр