CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын бизнес форумын нээлтэд оролцож илтгэл тавилаа

06-23-2022 14:25

6-р сарын 22-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын бизнес форумын нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцож, "Цаг үеийн чиг хандлагыг барьж гэрэлт ирээдүйг бүтээе" сэдвээр үндсэн илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ “Өдгөө дэлхий нийтэд зуун жил тохиолдоогүй том өөрчлөлт, цар тахал нүүрлэж, аюулгүй байдлын янз бүрийн сорилтууд тулгаран, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндрэлд орж, дэлхийн хөгжил ноцтой хэмжээнд ухрахад хүрч байна. Дэлхий хаашаа чиглэх вэ? Энх тайван уу, эсвэл дайн уу? Өсөлт үү, бууралт уу? Нээлттэй юү, хаалттай юу? Хамтын ажиллагаа юу, эсвэл сөргөлдөөн үү? Энэ бол бидний өмнө тулгарч буй цаг үеийн асуултууд юм. Хэдийгээр олон улсын байдал өөрчлөгдөж байгаа ч нээлттэй, хөгжлийн түүхэн хандлага өөрчлөгдөхгүй, сорилтыг хамтдаа даван туулах хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй юм. Бид түүхэн хөгжлийн зүй тогтлыг үнэн зөвөөр ойлгож, түр зуурын байдалд төөрөгдөхгүй, эрсдэлийн эсрэг сорилт бэрхшээлийг зоригтойгоор даван туулж, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар эрэмгий зориг гарган урагшлах ёстой.” хэмээн онцоллоо.

2022 оны БРИКС-ийн бизнес форум 6-р сарын 22-нд Бээжинд цахим болон танхимын хэлбэрийг хослуулан зохион байгуулагдсан юм. Форумын нээлтэд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцож үг хэллээ. Уг арга хэмжээнд БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны сайд нар, Хятадад суугаа дипломат төлөөлөгч, бизнесийн салбарын төлөөлөл зэрэг 1000 орчим хүн оролцов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр