CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

МАЗААЛАЙН ТОО 50 ГАРУЙД ХҮРЛЭЭ

06-22-2022 15:27

    Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын эхээр Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголд нэн ховордсон мазаалайн тоо толгой 50 давсан нь БНХАУ-ын тусламжтай салшгүй холбоотой, Хятадын талд талархал илэрхийлье" гэж тэмдэглэжээ.

    2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй Мазаалай баавгайг хамгаалах технологийн төсөлд үзүүлэх тусламжийн хэрэгжилтийн гэрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо албан ёсоор гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талд мазаалайн амьдрах экологийн орчны чанарын үнэлгээний судалгаа, мазаалайн иддэг ургамал хүнсний судалгаа, мазаалайн амьдрах орчны биологийн олон янз байдлын судалгаа, мазаалай баавгайн тоо толгойн судалгаа, тусгай хамгаалалттай газар нутагт техникийн болон удирдах боловсон хүчнийг бэлтгэн, тусгай тоног төхөөрөмжөөр ханган ажиллах юм.

    Мазаалай баавгай нь цөл, говь нутагт амьдардаг цорын ганц баавгайн төрөл бөгөөд амьдрах орчин нь муудсан идэш тээжээл ховордсоны улмаас устах аюулд өртөөд буй юм. Монгол Улс мазаалайг “үндэсний баавгай” гэж үздэг. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад 30-аад мазаалай байгааг мэдээлж байсан билээ.

    Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хятад улсын техникийн тусламжаар Монгол Хятад мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлт, нутгийн малчдын идэвхтэй оролцоогоор мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэх ажил гайхалтай үр дүнд хүрсэн, Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр бодитой ололт амжилт гаргасны гэрч болж буйг онцлов. Сүүлийн үеийн баттай мэдээллээр Монгол улсад мазаалайн тоо толгой 51 болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр