CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ШИ ЖИНЬПИН ШИНЭ ТӨГСӨГЧДӨД ХАРИУ ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ

06-21-2022 11:56

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин армийн явган цэргийн академийн 2022 онд төгсөгчдөд хариу захидал илгээж, тэдний урам зоригийг хөвчиллөө.

Ши Жиньпин хэлэхдээ “Та бүхэн хичээлдээ шамдан суралцаж, бэлтгэл сургуулилтаа сайн хийн, шилдэг амжилттайгаар сургуулиа төгсөн армид алба хаахаар явах гэж буйд чин сэтгэлийн баяр хүргэе. Хил хязгаарын алслагдсан бүс нутгийг зорин, фронтод ажиллахаар сурган бэлтгэгдэж, нам, ард түмэнд нэн шаардлагатай газарт очин ажиллах гэж буйд миний бие туйлаас их баярлаж байна. Та бүхнийг итгэл үнэмшлээ бататгаж, эрэмгий зориг гарган, бие бялдрын цогц дасгал сургуулилт хийж, цог золбоотой өөдрөг байж, хүчирхэг цэрэг армийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ