CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БЭЭЖИНГИЙН ТӨМӨР ЗАМЫН ФЭНТАЙ ӨРТӨӨ АШИГЛАЛТАД ОРЛОО

06-21-2022 11:56

Зуун жилийн түүхтэй Бээжингийн төмөр замын Фэнтай өртөө дөрвөн жилийн шинэчлэлт, бүтээн байгуулалтаа дуусгаж, 6-р сарын 20-ны өдөр цоо шинэ өнгө төрхтэйгөөр үүд хаалгаа дахин нээлээ. 

Фэнтай өртөө нь Бээжин хотын Фэнтай дүүрэгт оршдог бөгөөд Хятадын төмөр замын корпорацийн Бээжингийн товчоо ХХК-нийн харьяанд байдаг онц зэрэглэлийн буудал юм. Тус өртөө нь Бээжин-Жанчхүү, Бээжин-Гуанжөү, Бээжин-Шанхай зэрэг төмөр замын олон зурвас шугамыг нэгтгэсэн зам тээврийн гол зангилаа юм. 

Шинээр засварлагдсан Фэнтай өртөө 400 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Энэ нь стандарт 56 ширхэг хөл бөмбөгийн талбайтай тэнцхүйц гэсэн үг юм. Хурдны төмөр зам болон энгийн төмөр замтай энэ өртөө төмөр замын 32 зурвас шугамтай.

Фэнтай төмөр замын өртөөнд 2014 оны 9-р сараас 2022 оны 4-р сарын 14 хүртэл төмөр замын вокзалын өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж дууссанаар Азийн хамгийн том галт тэрэгний өртөө болсон юм. Үүгээр Бээжин-Гуанжөү чиглэлийн хурдны галт тэрэг, Бээжин-Шанхай, Бээжин-Хонконг чиглэлийн галт тэрэг зэрэг төмөр замын гол маршрутууд ажиллах юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ