CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бөхай тэнгисийн сувд -Тяньжинь боомт

05-27-2022 10:27

Тяньжинь нь Хятадын хамгийн том далайн боомтой эдийн засгийн нээлттэй хот учраас түүнийг “Бөхай тэнгисийн сувд” ч гэдэг. Тус хотод дэлхийд нөлөө бүхий далайн боомт байдгийг хүмүүс андахгүй байх.

Тяньжинь боомт нь дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутгийн 800 гаруй боомттой  далайн тээврийн маршрут ажиллуулдаг бөгөөд Хятад улсдаа цорын ганц Ази-Европыг холбосон эх хуурайн гүүр”-ийн гурван маршруттай холбогдсон боомт юм. 

2009 онд Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Хятадын Тяньжинь хотын захиргаа хооронд БНХАУ-ын Тяньжинь хотын Биньхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг байгуулж, Тяньжинь боомтын Дүнжян чөлөөт худалдааны боомт бүсэд хамтарсан тээвэр, логистикийн төв байгуулах төслийг хэрэгжүүлснээс хойших арваад жилийн хугацаанд Монгол улсын импорт, экспортын  бараа бүтээгдэхүүн уг боомтоор саадгүй нэвтэрсээр ирсэн билээ. 

Тяньжинь боом нь Бээжин-Тяньжинь-Хэбэйгийн гурвалсан бүсийн хамгийн том далайн гарц болно. 2019 оны 1-р сард Хятад улсын дарга Тяньжинь хотод  ажиллахдаа, дэлхийн жишигт нийцсэн ухаалаг, ногоон боомтыг байгуулж,  Бээжин-Тяньжинь-Хэбэйгийн гурвалсан бүсийн уялдаатай хөгжил, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулахад илүү сайн үйлчлэхийг үүрэг болгосон юм. 

Одоогоор Тяньжинь боомт нь Бээжин-Тяньжинь-Хэбэйн бүс нутгаас гадна, Бөхай тэнгисийг тойрсон дотоод боомтууд хоорондын маршрутыг өдөр бүр ажиллах болсон бөгөөд гадаад, дотоодын 800 гаруй боомттой эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх болсныг 2019 онтой харьцуулахад 300 гаруйгаар нэмэгджээ. Хятад улсын дарга Тяньжинь ажиллахдаа, Бээжин-Тяньжин-Хэбэйн уялдаа холбоотой хөгжлийг ахиулахыг онцлоод, Шинжлэх ухаан технологийн паркийн тогтолцоо, механизмын инновацийг гүнзгийрүүлж, бизнесийн орчныг сайжруулж, Бээжин, Тяньжинь хоёр хот нь давуу талаараа харилцан нөхөж, уялдаа холбоогоо бэхжүүлэхийг шаардсан юм. 

Тяньжинь хотын Биньхай дүүргийн “Жүн Гуань Цүнь” шинжлэх ухаан технологийн паркад ажиллах Бээжингийн аж ахуйн нэгжүүд 2019 онд 16 хувь байснаас өнөө нэмэгдээд 30 хувьд хүрчээ. Тяньжинь хот мэдээллийн технологи, био анагаах ухаан, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, сансар судлал зэрэг салбарт үйл ажиллагаа явуулах платформыг бүрдүүлж, "Бээжинд суурь судалгаа хийж, Тяньжиньд бодит бүтэмж болгох" гэсэн хөгжлийн загварыг анх хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Бээжин-Тяньжин-Хэбэйн уялдаатай хөгжилд түшиглэн Тяньжинь хот нь шинэ үеийн мэдээллийн технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, шинэ эрчим хүч зэрэг 12 гол аж үйлдвэрийн сүлжээг бий болгож, орчин үеийн аж үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна. Тяньжинь дахь Үндэсний супер компьютерын төв, “Тяньхэ” платформ нь үндэсний 4000 гаруй томоохон төслийг дэмжин ажиллаж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn/
Шинэ мэдээ