CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын барааны үнэ тогтвортой байх нөхцөл боломж сайн байна

05-17-2022 10:16

Хятад улсын барааны үнэ тогтвортой байх нөхцөл боломж сайн байна гэж Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн ерөнхий статистикийн газрын дарга Фү Линхүй 5-р сарын 16-нд хэллээ.

Фү Линхүй хэлэхдээ, энэ он гарснаас хойш цар тахал болон Украины хямралын нөлөөн дор дэлхийн эрчим хүч, хүнсний эрэлт нийлүүлэлтийн асуудал даамжирч, ханган нийлүүлэлт болон аж үйлдвэрийн гинжин хэлхээ ихээхэн дарамтад орж, үндсэн бүтээгдэхүүний үнэ өсөж , улс орнуудын инфляцийн дарамт тодорхой нэмэгдсэн байна. Дэлхийн банкны мэдээгээр, 4-р сард олон улсын эрчим хүчний үнийн индекс 153.3% -д хүрсэн нь 2008 оны 7-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байж, эрчим хүчний бус үнийн индекс 139.9%-д хүрсэн нь 1967 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэжээ.

Фү Линхүй хэлэхдээ, сүүлийн үед оршин суугчдын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт бага хэмжээнд нэмэгдэж байгаа ч ерөнхийдөө манай улсын бараа, үйлчилгээний зах зээлийн нийлүүлэлтийн хүчин чадал харьцангуй хангалттай байж, барааны үнийн тогтвортой байдлыг хадгалах олон таатай нөхцөл бүрдэж байна. Тухайлбал: Нэгдүгээрт, хүнсний бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах үндэс суурь бий. Хоёрдугаарт, эрчим хүчний хангамж тогтвортой. Гуравдугаарт, аж үйлдвэрийн ихэнх өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтийн хүчин чадал хангалттай гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр