CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нарны эрчим хүчний хавтангаар өнгөлөгдсөн галт тэрэгний өртөө

04-27-2022 10:54

2022 оны Азийн спортын 19-р наадам 2022 оны 9 сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Жэжянь мужийн Ханжөү хотноо болно. Жэжянь муж уг наадмын зохион байгуулалттай холбоотойгоор зам тээврийн зохицуулалт, спортын ордон, тамирчдын буудал зэргийг эртнээс бэлтгэж байна. 2022 оны азийн спортын 19-р наадмын зам тээврийн асуудлыг хөнгөвчлөх хүрээнд шинээр баригдаж байгаа Ханжөүгийн баруун өртөө нь тун сонирхолтой хэлбэр хийцтэй. Өртөөний барилгын оройн хэсгийг нарны цахилгаан хавтангаар өнгөлжээ. Эдгээр хавтангууд цахигаан эрчим хүч үйдвэрлэх юм. Бохирдолгүй ногоон эрчим хүчийг 2022 оны Азийн спортын 19-р наадмын  хэрэглээнд ашиглана. 7540 хэсэг хавтан суурилуусан 15000 хавтгай дөрвөлжин тайлбайтай өртөөний оройн хэсэг дизайны хувьд цэвэр цэмцгэр сонирхолтой харагдах аж. Цуглуулсан эрчим хүчийг өртөөний үйл ажиллагаанд ашиглахаас гадна үлдсэн хэсгийг нийтийн цахилгаан сүлжээнд нийлүүлэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ