CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Өвөрмонголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов

03-07-2022 10:25

Энэ сарын 5-ны үдээс хойш Хятадын удирдагч Ши Жиньпин 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцжээ.

Ши Жиньпин: Олон үндэстнүүд эв санаа нэгтэй эрүүл тогтвортой эдийн засгийн орчин, улс тайван ард амгалан нийгмийн орчин, хэв суртал төв ариун улс төрийн орчинг бий болгох хэрэгтэй гэжээ.

Өвөр Монголын төлөөлөгчдөөс долоон төлөөлөл шинэ хөгжлийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх, хөдөө орон нутгийн экологийн бүтээн байгуулалт, үндэстний сүү сүүн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Ши Жиньпин ӨМӨЗО-ны өнгөрсөн жилийн ажлыг үнэлэн сайшаасан бөгөөд Өвөр Монголын чансаатай хөгжлийн шинэ хуудсыг нээхийг хүсэн найдаж байна гэжээ.  

Өвөр Монголын өнөөдөр бол олон үндэстэний ард иргэдийн хамтаар хичээн зүтгэсний үр дүн мөн бөгөөд Өвөр Монголын маргаашид ч олон үндэстний ард иргэдийн эв санаа нэгтэй хичээл зүтгэл шаардагдана гэж Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр