CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БХАТИХ-ын ээлжит чуулган

03-07-2022 10:21

13-дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган энэ сарын 5-нд Бээжинд албан ёсоор эхэллээ. Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид болон Ардын их хурлын 3000 орчим төлөөлөгч хуралд оролцож байна.

Хөтөлбөрийн дагуу чуулганаас Хятадын засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, 2022 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилт үүрэг, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тодорхойлох юм. Улс орны хөгжил иргэдийн амьжиргаатай холбоотой тайлан болон улсын төсвийн тайланг ч мөн өдрийн нээлтийн ёслолд өргөн дэвшүүлж хянан хэлэлцүүлэв.

Чуулганаар орон нутгийн шат бүрийн Ирдын төлөөлөгчдийн их хурал болон шат бүрийн засаг захиргааны зохион байгуулалтын хуульд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэх бөгөөд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгож, ард түмний ардчиллыг баталгаажуулна. Энэ сонгуулийн БХАТИХ-ын хамгийн сүүлийн удаагийн ээлжит чуулганы хувьд шинэ сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн норм болон сонгуулийн асуудлаарх тогтоолын төсөл, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинэ сонгуулийн ардын төлөөлөгчийг сонгох тухай хуулийн төслийг хянан хэлэлцэж, шинэ сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийн норм, бүтэц болон сонгуулийн хугацаа зэргийг хянан батлах болно.

2022 оны сүүлийн хагас жилд ХКН-ын 20-р их хурал болж, өнгөрсөн таван жилийн ажлаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах болно. Социалист орчин үеийн улс орон байгуулах шинэ гараагаа нээх Хятад улс эдийн засаг нийгмээ хэрхэн хөгжүүлэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр