CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Рүнчэний нэрийн хуудас болсон далайн байцаа

01-21-2022 11:21

   Хятадын Шаньдүн мужийн Рүнчэн хотын ойролцоох далай нь Хайдай буюу далайн байцаа тариалахад хамгийн тохиромжтой бүс нутаг аж. Хүмүүсийн өдөр тутмын хүнсэнд хэрэглэдэг далайн байцааг өвөл тарьдаг аж. Харин эндэхийн тариачид энэ сарын 20-ноос эхлэн далай дээрх талбайдаа байцаан чих суулган борви бохирох завгүй ажиллаж байна. Тэд энэ хэд хоногт хэдэн зуун мянган мү газарт далайн байцаан чих суулгах юм.

   20-р зууны 60-аад онд эндэх хүмүүс далайн байцааг гар аргаар туршин тариалж амжилт олсон түүхтэй. Түүнээс хойш тарих ур мэргэжлээ баяжуулан, нэгж талбайгаас илүү их ургац хураалт авах технологийг амжилттай судалсаар иржээ. Өнөөдрийн байдлаар хэдэн зуун мянган мү /1га=15мү/-д далайн байцаа тариалж байна. Энд нутгийн далайн байцаа нь Шаньдүн мужийн ургацын есөн хувийг эзэлдэг болсноор Рүнчэнийхэн далайн байцаагаараа Хятад даяар алдаршжээ. Өвлийн улирал болохоор эндэхийн загасчид далайд гарах ажилгүй байгаа зав чөлөөгөө ашиглан далайн байцаа тарих ажилд шамдан орлогоо нэмэгдүүлдэг ажээ. 

   Рүнчэний далайн байцаа ийнхүү тус нутгийн нэрийн хуудас болтлоо хөгжиж брэнд болжээ. Тэд тарих, арчлах,хадаж хураах бүх шатыг хянуур хийж, гүйцэд боловсруулах үйдвэрийн механизмтайгаа хослуулан эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлдэг байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ