CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХЯТАД УЛС АМЕРИКИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД ӨВЛИЙН ОЛИМПИЙН ВИЗ ОЛГОВ

01-20-2022 11:36

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд Бээжингийн өвлийн олимпийн үеэр Хятадад ирэх Америкийн албаны хүмүүст Хятад улс виз олгох эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр Хятад улс Америкийн төрийн өндөр албан тушаалтнуудаас бүрэлдсэн багийн гишүүдэд холбогдох визийг олгосон болохыг хэллээ.

Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид "Хятад улс Бээжингийн өвлийн олимпийн үеэр Хятадад ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Америкийн засгийн газрын 46 албан тушаалтанд виз олгосон байна. Эдгээр албаны хүмүүсийн дийлэнх нь АНУ-ын Төрийн департаментынх гэдэг нь үнэн үү? АНУ-ын энэ удаагийн виз мэдүүлсэн нь Бээжингийн өвлийн олимпт албан ёсны болон дипломат төлөөлөгчдөө явуулахгүй гэсэн өмнөх мэдэгдэлтэй зөрчилдөж байна уу" хэмээн тодруулсны хариуд

Жао Лижянь "Хятад улс Америкийн төрийн албан хаагчдаас бүрэлдсэн багийн зарим гишүүдэд холбогдох визийг олгосон байгаа. Бээжингийн өвлийн олимпт оролцох АНУ-ын багийн бүрэлдэхүүнд АНУ-ын Төрийн департамент зэрэг засгийн газрын албан тушаалтнууд багтсан бөгөөд тэдний олонх нь дипломат болон албан паспорттай. АНУ нь олимпийн үзэл санааг хичээнгүйлэн хэрэгжүүлж, Хятад улстай хамтран дэлхийн өнцөг булан бүрээс ирэх тамирчдыг Бээжингийн өвлийн олимпт оролцох таатай уур амьсгалыг бий болгоно гэдэгт найдаж байна" гэв.

Мөн тэрээр "АНУ-ын талаас дипломатч болон албаны хүмүүст виз мэдүүлсэн нь Бээжингийн өвлийн олимпт албан ёсны болон дипломат төлөөлөгчөө явуулахгүй гэсэн Америкийн талын өмнө нь мэдэгдэж байсантай зөрчилдөж байна уу гэсэн асуултыг Америкийн талаас асуух хэрэгтэй" гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр