CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ШИ ЖИНЬПИН 2022 ОНЫ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ҮГ ХЭЛЭВ

01-18-2022 11:08

Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Швабын урилгаар, Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 17-нд Бээжинд 2022 оны дэлхийн эдийн засгийн форумын видео хуралд оролцож үг хэллээ. Энэ бол Ши Жиньпин даргын энэ онд оролцож буй анхны, олон талт гадаад харилцааны томоохон арга хэмжээ юм.

Дэлхийн эдийн засгийн форумыг бас "Давосын" гэж ч цоллодог. Эдийн засгийн зүг чигийг заагч гэж нэрлэдэг. Үүнээс өмнө Ши Жиньпин дарга урилгаар хоёр удаа лекц уншиж, дэлхий дахинд хандаж, эдийн засгийн даяаршил болон олон талт үзлийн талаар Хятадын байр суурийг илэрхийлж олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ.

Ши Жиньпин онцлохдоо, хоёр долоо хоногийн дараа Хятадын Цагаан сар болно. Хятадын уламжлалт соёлд бар нь эрэлхэг зориг, эрч хүчний бэлгэдэл болсоор ирсэн юм. Өнөөгийн байдлаар хүн төрөлхтөн хүнд сорилттой учраад байгаа болохоор бид саад бэрхшээлийг зоригтой даван туулж, цар талын эсрэг бүх хүчээрээ тэмцэж, эдийн засаг нийгмийн сэргэлтийг ахиулахад бүх хүчээ дайчлан, хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрах ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, дэлхий дахинд зуун жил тохиолдоогүй их хувьсал өөрчлөлт нүүрлэж байна. Энэ өөрчлөлт хувиралт цаг хугацааны хязгааргүй, улс орон, бүс нутгийг ялгалгүйгээр ирж буй бөгөөд цаг үеийн гүнзгий агуу гүнзгий өөрчлөлтийг авчирч буй юм. Цар тахлын дараа бид дэлхий дахиныг хэрхэн сэргээх вэ гэдэг бол дэлхийн олон орны ард түмний хамтаар сонирхож буй томоохон асуудал юм. Мөн ч бидний эрхбиш хариулах ёстой том сэдэв мөн гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, дэлхий нийт зөрчил дунд урагшилдаг, зөрчилгүй бол дэлхий нийт зогсонгүй болно. Түүхийн өнцгөөс харахад, хүн төрөлхтөн удаа бүрийн сорилт, бэрхшээлийг туулан гарч байж л хөгжлийг авчирдаг. Бид түүхийн хараасаа хэрэг учрыг нягтлан бодож, хямралын ард нуугдаж байгаа боломжийг ажин таньж, сорилт бэрхшээлийг даван гарах онцной хүчийг бүрдүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дэлхийн чанартай хямралын ширүүн давалгаан дунд олон орон 190 гаруй жижиг завинд сууж байгаа бус харин хувь заяаны нэгдмэл цогцын ганцхан хөлөг онгоцонд сууж буй юм. Жижиг завь ширүүн бороог даахгүй, харин том хөлөг онгоц л ийм ширүүн салхи бороог давж чадна гэжээ.

Ши Жиньпин, эдийн засгийн даяаршил бол цаг үеийн урсгал юм. Том мөрөн давалгаалан урссаар тэнгис далайд цутгахдаа зарим хүндрэл бэрхшээлтэй учрах нь гарцаагүй юм. Гэвч энэ нь эдийн засгийн даяаршлын зүг чигийг өөрчилж байгаагүй, өөрчилж ч чадахгүй юм. Дэлхийн олон орон олон талт үзлийг жинхэнэ баримталж, нээлттэй байж, үүд хаалгаа түгжилгүйгээр, харилцан уялдаатай байж, дэлхийн нээлттэй эдийн засгийг ахиулах ёстой гэжээ.

Ши Жиньпин, энх тайван хөгжил, хамтдаа ашиг хожих нь цаг үеийн урсгалд нийцэж байна. Адил бус улс орнууд, соёл иргэншил харилцан хүндэтгэсний үндсэн дээр хамтдаа хөгжиж, санал зөрөлдөөнөө хадгалж, нийтлэг ойлголтыг эрэлхийлэн, хамтран ажиллаж хамтдаа хожих ёстой. Бид түүхийн урсгалыг даган мөрдөж, мөн олон улсын дэг журмыг мөрдөн хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнийг түгээж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстой. Яриа хэлэлцээ, уужуу багтаамжтай байдлыг баримтлан, ямарваа хэлбэрийн ганц талт, ивээх, дээрэнгүй үзлийг эсэргүүцэх ёстой гэжээ. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө сайн сайхан хандлагатай байна. Өнгөрсөн жил Хятадын ДНБ 8 хувь өсөж, инфляцийг тодорхой түвшинд барьж чадлаа. Хэдийгээр гадаад дотоодын эдийн засгийн нөхцөл бидэнд асар их дарамт авчирч байгаа ч Хятадын эдийн засаг маш их уян хатан чанартай байж, урт хугацаанд  сайн чиглэлээр хөгжих үндсэн хандлага өөрчлөгдөөгүй юм. Бид Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс хамтын хөгжлийг биелүүлнэ. Гэвч тэгшитгэх үзэл хэрэгжүүлэхгүй. Бид урьдаар бялуугаа том болгож, дараа нь түүнийгээ механизмаар сайтар хуваарилах болно. Хөгжлөөс хүн бүхэн ашиг хүртэх болно. Хөгжлийн үр шимийг нийт ард түмэндээ шударгаар хүртээх болно гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, эдийн засгаа хөгжүүлэхдээ эх баялаг болон экологийг шавхаж дуусгаж болохгүй. Экологи хамгаалах нь ч гэсэн ногоон эдийн засаг хөгжүүлэх маш сайн арга зам юм. Хятад улс эх байгалиа онгон дагшин байлгах үзэл баримтлалаар уул ус, ой мод, тариалангийн газар, нуур бүрд, тал нутаг, элсэн цөлийг нэгдэлтэйгээр хамгаалан засах бодлого хэрэгжүүлж, экологийн байгуулалтыг бүх хүчээрээ хийж, бохирдлыг засаж, иргэдийнхээ ажиллаж амьдрах орчныг сайжруулж байгаа юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Давос бол дэлхийн цасан спортын алдартай  газар юм. Бээжингийн өвлийн олимп, өвлийн пара олимп тун удахгүй нээгдэх гэж байна. Хятад улс дэлхий дахинд аюулгүй, гайхалтай олимпийн наадмыг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Бээжингийн өвлийн олимп, пара олимп “Ирээдүйн зүг хамтдаа” уриан дор болж байгаа юм. Ирээдүйн зүг хамтдаа итгэл дүүрэн явцгаая гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
https://mongol.cri.cn/
Шинэ мэдээ