CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХЯТАДЫН 2022 ОНЫ ИХ НҮҮДЭЛ ЭХЭЛЛЭЭ

01-17-2022 17:49

Цагаан сараар Хятадын ард түмэн уулзалгүй удсан ах дүүс, төрөл төрөгсөдтэйгөө уулзаж, төрөлх нутаг, төрсөн гэрээ зорьдог уламжлалтай билээ. 

Харин өвчин халдварын онцгой нөхцөл байдалтай энэ үед Цагаан сараар нутаг буцалгүй, ажиллаж амьдарч байгаа газартаа сар шинэ өнгөрүүлэхийг албан байгууллагууд ажилтнууддаа санал болгосоор байна. Мөн Энэ нь өвчин халдварын өргөжин тэлэхээс сэргийлэхэд чиглэгдэж байгаа ч 2022 оны Цагаан сарын "Их нүүдэл" нэгдүгээр сарын 17-с эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл 40 хоног үргэлжлэх юм. "Их нүүдэл" нутгаа зорих урсгал болон ажилдаа эргэх урсгал гэх хоёр шат үетэй явагдах ба Сар шинийн өмнө хойно хэдэн өдөрт оргил хугацаа тохиолдох нь жил бүр адилхан байдаг. 

Ирэх 40 хоногт Хятадын төмөр зам, агаарын зам, авто зам зэрэг нийтийн тээвэр ариутгал халдваргүйжүүлэлт эрчимтэй хийж, дүрэм журмаа ягштал мөрдөн өндөр ачаалалтай ажиллаж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр