CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

И хэюаньд мөсөн гулгалтын газар ажиллаж эхлэв

01-12-2022 11:04

Бээжин хотын томоохон усан парк бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн нэг И Хэюаний  мөсөн гулгалтын газар энэ сарын 10-наас хотын оршин суугчдад үйлчилж эхлэв. Энэхүү олон нийтийн тэшүүрийн талбай нь 300 мянган хавтгай дөрвөлжин метр. Эндэхийн том нуур нь гурван есөд ян хөлдөж мөсний зузааны хэмжээ нь гулгахад аюулгүй болохыг хүлээн нээж ийнхүү хойшлогдож байсан аж. Мөсөн гулгалтын талбай 4000 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай. Аль ч насныхны хүүхэд ахуйдаа тоглож байсан уламжлалт цана чарганаас гадна мөсөн дээрх орчин үеийн цахилгаан тэрэг ч байх нь хотын оршин суугчдад зугаалж аялах таатай нөхцлийг бүрдүүлжээ. Мөн удахгүй болох гэж байгаа Бээжин-2022 өвлийн олимпийн наадмыг угтаж өвлийн спортын төрлүүдийг танилцуулсан самбар байршуулсан нь танин мэдэхүйн онцгой ач холбогдолтой болжээ. 

Бээжингийн хамгийн том нуур устай цэцэрлэг болох И хэюаний мөсан гулгалтын газар 2022 оны 1 сарын 10-наас 2022 оны 2-р сарын 4-нийг хүртэл өдөр бүр 8:30-17:00 цаг хүртэл олон нийтэд нээлтэй байх юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ