CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Амтат төмсээр хийсэн пүнтүүз

01-11-2022 11:31

Хятадын Гуаньши мужийн Дү Ан дахь  ёо үндэстэн төвлөрөн суурьшдаг газарт Хан Оу гэх нэг төрлийн амтат төмс ургадаг. Тухайн нутгийн иргэд Хан Оу амтат төмсийг хүнсэнд хэрэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд нэгэн төрлийн онцлог пүнтүүз хийж борлуулснаар ашиг орлого олж эхэлжээ. Ургац сайтай Хан Оу амтат төмсний пүнтүүз чанараараа хол ойрдоо алдартай. Хан Оу амтат төмсөөр пүнтүүз хийх мэргэжил 2016 онд Гуаньши мужийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. 2017 онд Дү Ан тосгоны оршин суугч Лан Дэ нь энэхүү содон өвийг залгамжлагч болсон юм.  Одоогийн байдлаар Хан Оу төмсний пүнтүүз нь Шандунь, Хармөрөн зэрэг мужийн зах зээлд эрэлт ихтэй байна. Соёлын өвийг залгамжлагч Лан Дэгийн үйлдвэр өдөрт 750 килограмм нарийн пүнтүүз үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэрбээр бүтээгдэхүүнээ цахимаар бас борлуулдаг ажээ. Тэднийх жилд 2500 тонн пүнтүүз захад нийлүүлэн 50 сая юаний орлоготой ажиллаж байна. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр