CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олимпийн ариун гал “Шөү Ган”-д бадамлав

12-14-2021 11:00

Бээжингийн 2022 оны өвлийн олимпийн наадмын цаны төрлүүдээрх тэмцээнүүд Бээжин хотын “Шөү Ган” цогцолборт зохиогдох юм. Бээжингийн хамгийн том гангийн үйлдвэр байгаад ашиглагдахаа больсон энэхүү раионыг олимпийн хотхон болгон засаж тохижуулсан нь ихээхэн онцлог бүтээн байгуулалт болсон билээ. Харин энэ сарын 13-ны өдөр Бээжин-2022 өвлийн олимпийн бэлгэдлийн гал тус цогцолборт буухиалан очиход тэндэхийн 100 гаруй ажилтан болон Шижиншань дүүргийн оршин суугчдын төлөөлөл угтах ёслол зохион байгуулжээ. Ариун гал олимпийн “Шөү Ган” цогцолборт удахгүй болох уралдаан тэмцээнийг гэрэлтүүлэх болно. 

Бээжин-2022 оны өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болох юм. Бээжин дэх "Шувууны үүр" үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпийн нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, "Мөсөн тууз" хэмээн нэрлэгддэг тэшүүрийн үндэсний төв ордонд олимп, паралимпийн тэшүүртэй гүйлтийн тэмцээн зохиогдоно. Бээжингийн хойд хэсгийн алслагдсан дүүрэг Яньчинд олимпийн хоёр шинэ ордон бүхий спортын их талбайг байгуулсан бөгөөд Уулын цанын үндэсний төв нь Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай замтай. “Цасан луу” хэмээгдсэн энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр