CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн Өвлийн олимпийн соёлын өдөрлөг болов

12-13-2021 10:57

БНХАУ-аас Нью-Йоркт суугаа ерөнхий консул 11-нд "Ирээдүйд хамтдаа" уриан дор Бээжингийн өвлийн олимпийн соёлын өдрийг тэмдэглэх арга хэмжээг Нью-Йорк хотын Венган соёлын төвийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.

Хятадын Сүжөү нутгийн хэв загвартай 30 гаруй фото зургаар Америкийн үзэгчдэд Бээжингийн өвлийн олимпийн наадмын талбай, спортын төрөл болон бэлтгэл хийж буй байдлыг танилцуулжээ. Мөн өдрийн арга хэмжээний үеэр хөгжмийн шоу, ушу, тайчи үзүүлбэр үзүүлэв.

БНХАУ-аас Нью-Йоркт суугаа ерөнхий консул Хуан Пин болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл, Хятадын цагаач иргэдийн төлөөлөл үг хэлж, Өвлийн олимпийн бэлгэ тэмдэг, спортын төрлүүдийг харуулсан гэрэлт хайрцгийг асаав.

Хуан Пин хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпийн наадам нь цар тахал болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон сорилт давхацсан үед зохиогдож байгаа учраас хамтдаа эдгээр сорилтуудыг даван туулж, олимпийн энх тайван, харилцан дэмжих, эв нэгтэй байх гэсэн эрхэм зорилгыг дээдлэх ёстой. Бээжингийн өвлийн олимпийн наадам нь Хятад, Америк хоёр орон харилцан ойлголцох бас нэг боломжийг олгох болно. Хятад улс олимпийн наадамыг улс төржүүлэхийг зөвшөөрөхгүй, дэлхийн олон орны тамирчид хамтдаа Бээжингийн Өвлийн олимпт сонирхолтой тоглолт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр