CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын хурдны галт тэрэг хамгийн хүйтэн бүс нутгаар амжилттай аялж эхлэв

12-07-2021 10:55

БНХАУ-ын Хармөрөн мужийн Мү Данжян хот болон Жямүси хот хоорондоо 372 километр зайтай. Тус хоёр хотыг холбосон төмөр зам нь хахир хүйтэн цас мөстэй хамгийн хүйтэн газрыг туулдаг. Энэ сарын 6-ны өдрөөс Хятад улсын хамгийн хүйтэн гэгдэх энхүү замаар хурдны галт тэрэг 250км/цагийн хурдаар аялж эхэлснийг Хятадын төмөр замын Харбин товчоо групп ХХК мэдээлж байна. Хурдны галт тэрэг Мү Данжян хотоос Жамс хот хүртэл 2 цаг 10 минут аялах юм байна. 

Хятадын төмөр замын Харбин товчоо групп ХХК-ын хурдны галт тэргийн төслийн Ерөнхий инженер Ню Ёнпинийн танилцуулж буйгаар: Хятадын хурданы галт тэрэгний мэргэжилтнүүд хахир хүйтэн цаг агаарт зохицуулан төслийн өрөнхий зураглалаа гаргажээ. Уг хурдны галт тэрэг нь хүйтэн цаг агаарт тэсвэртэй цахилгаан мэдээ холбооны төхөөрөмжөөр тоноглогдож, цас хайлуулах хамгийн сүүлийн үеийн систем суурилуулсан. Ийнхүү хасах 30-40 градусын хүйтэн бүс нутагт өндөр хурдаар зорчиход аюулгүй гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ