CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Манжуур оршин суугчдаа PCR шилжилгээнд хамруулж байна

12-06-2021 10:52

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод 11-р сарын 27-ноос Covid-19-ын дотоодын халдвар бүртгэгдсэнээс өнөөг хүртэл нийт зургаан удаагийн PCR шилжилгээг тус хотын бүх оршин суугчдад хийжээ. Өмнөх таван удаагийн шинжилгээгээр халдварын 305 тохиолдол илэрсэн бол 12-р сарын 4-ны өдрийн 12 цаг хүртэл явагдсан зургаа дахь удаагийн PCR шинжилгээгээр халдварын 17 тохиолдол батлагдсан байна. 12-р сарын 4-ны өдрийн 8 цагаас Манжуур хот долоо дахь удаагийн PCR шилжилгээгээ хийж эхэлжээ.

Өвчин халдварыг хумьж дарахын тулд Манжуур хот шат шатны зохицуулалтыг хийж, бүх иргэдээ оношилгоо шинжилгээнд хамруулан, явуулын станцуудыг хороололд байрлуулан ажиллаж байгаа юм. Энэ сарын 4-ны өдрийг хүртэл PCR шинжилгээний станц 20 байснаас нэмэгдээд 224 болсон ба 876 бие бүрэлдэхүүнтэй баг эрчимтэй ажиллаж байна. Цуглуулсан дээжийн оношилгооны үр дүнг цаг алдалгүй гаргахын тулд гурван лаборатори ажиллуулж байна. Эдгээр лаборатори өдөрт нийт 110000 ширхэг дээжийн үр дүн гаргах хүчин чадалтай.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр