CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Америкийн уур амьсгалын хэлэлцээ амжилттай болов

12-03-2021 16:12

Энэ сарын 2-нд болсон "Хятадыг ойлгох нь" хэмээх олон улсын ээлжит хурлын (Гуанжөү) үеэр Хятад, Америкийн цаг уурын өөрчлөлтийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ амжилттай болж өнгөрлөө. Хуралд Хятадын хөгжлийг анхааран ажиглаж буй гадаадын улс төрчид, дотоодын удирдагчид, холбогдох салбарын нэртэй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид уригдан оролцжээ.

Дэлхийн цаг уурын ноцтой үзэгдлүүд урьд өмнө тохиолдож байгаагүй давтамжтайгаар гарч байгаа тул дэлхийн цаг уурын өөрчлөлтөд томоохон гүрнүүд ялангуяа Хятад, Америк хамтран зайлшгүй хариу арга хэмжээ авах үүрэгтэй гэдгийг зочид санал нэгтэй зөвшөөрөв.

Түүнчлэн 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг зохих түвшинд хүргэх нь Хятадын үндэсний хөгжлийн стратеги, зорилт юм. Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг зохих түвшинд хүргэх тухай олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Хятадын дипломат харилцааны чухал хэсэг билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ