CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Монголын хэвлэл мэдээллийн ээлжит форум

11-25-2021 10:33

Хятад улсын Сэтгүүлчдийн байгууллага, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн санаачлагаар уламжлал болгон зохион байгуулж ирсэн Хятад Монголын сэтгүүлчдийн форумын 12-р удаагийнхыг Хятадын тал буюу ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хариуцан зохион байгууллаа.

Өчигдөр албан ёсны нээлтээ хийсэн энэ удаагийн форум нь "Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох нь" сэдвээр зохиогдож байгаа ба БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, ӨМӨЗО-ы Хөххот гэсэн гурван талбараас цахимаар холбогдон онлайн хэлбэрээр чуулав.

форумын нээлтийн арга хэмжээг Хятадын Сэтгүүлчдийн байгууллагын Нарийн бичгийн дарга Тянь Юйхун хөтлөн явуулж, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн даргын орлогч, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь, Монгол Улсын их хурлын гишүүн Д.Цогтбаатар, ХКН-ын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Жэн Хунфань, Монгол Улсын ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Д.Булган нар үг хэлж, Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээсэн байна.

Форумын хүрээнд Өвөр Монголын “Өдрийн сонин” болон Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Өвөр Монголын Радио телевизийн хороо, Монгол Улсын “Боловсрол” телевиз, Улаанбаатар телевиз, Өвөр Монголын Ордос хотын Радио телевизийн хороо болон Монгол Улсын Өвөрхангай аймгийн “Хас” телевиз, Өвөр Монголын Ордос хотын мэдээллийн сайт, Монгол Улсын Ховд аймгийн мэдээллийн сайт тус тус хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Форумын хүрээнд мөн Хятадын сэтгүүлчдийн байгууллагын Дэд ерөнхийлөгч Лю Жэнрүн, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Хятадын Төвийн радио телевизийн Ази Африкийн төвийн Монгол хэлний албаны дэд дарга Урьхан, Монгол Улсын “Channel 11” телевизийн гүйцэтгэх захирал Н.Ганбат, Хятадын “Ардын өдрийн сонин”-ы Олон улсын албаны дарга Ли Мань, Синьхуа сайтын дэд ерөнхий захирал, ХКН-ын Синьхуа сайтын хорооны байнгын хорооны гишүүн Лю Жявэнь, Өвөр Монголын Радио телевизийн хорооны Дэд ерөнхий захирал Бөхбуян, Монгол Улсын Гэр бүлийн радиогийн сэтгүүлч, нийтлэлч Ж.Сайнбаяр нар илтгэл тавив.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
Солонго сайт
Шинэ мэдээ