CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Путин Бээжингийн олимпийн урилгыг хүлээн авав

11-24-2021 11:14

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэлдээ, “Ерөнхийлөгч Путин Ши Жиньпин даргын ирүүлсэн Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцох урилгыг баяртайгаар хүлээн авлаа. Орос, Хятад хоёр тал холбогдох асуудлаар дэлэгрэнгүй зөвшилцсөний дараа мэдээллийг олон нийтэд хүргэх болно” гэв.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 23-нд мэдээлэхдээ "Том үйл хэрэгт гэрч болох нь Хятад, Оросын олон жилийн турш бий болгосон сайхан уламжлал юм. 2014 онд Ши Жиньпин дарга урилгаар Сочийн өвлийн олимпийн нээлтэд оролцож байсан бол энэ удаад Ши Жиньпин дарга дотнын анд Путин ерөнхийлөгчийг Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохыг урьжээ. Путин ерөнхийлөгч ч урилгыг талархалтай хүлээж авлаа. Хоёр тал яг одоо Путин ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын талаар харилцан ярилцаж байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын өвлийн олимпийн үеэрх уулзалт нь хоёр орны дотнын харилцааг дахин нотолно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны тамирчид улам их амжилт гарган, дэлхий дахинд "хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай" спортын наадмыг толилуулна гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр