CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх хотын 3-11 насныханд вакцин тарина

11-24-2021 11:19

Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны төв Хөх хотод 3-11 насныханд ковидын вакцин тарих ажил эхлээд байна. 3-11 насны хүүхдийг вакцинд хамруулахдаа эцэг эх эсвэл асран хамгаалагчдад нь тарилгатай холбоотой бүх мэдээллийг өгөх ба дурдсан насныхан тарилга хийлгэхдээ асран хамгаалагчдын хамт ирэх ёстой юм байна. Мөн тарилга хийлгэсний дараагийн хяналтын хугацаанд асран хамгаалагчид нь тэдний эрүүл мэндийг хянаж ажиглалт хийхийг зөвлөж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ