CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн хэвлэл мэдээллийн 4 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт болов

11-24-2021 11:48

Дэлхийн хэвлэл мэдээллийн 4 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт “КОВИД-19-ийн нөлөөн доорх хэвлэл мэдээллийн төлөвшлийн стратеги”  сэдвээр БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 22-нд болжээ. 

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин чуулганы эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ирүүлсэн баярын илгээлтийг уншиж танилцуулжээ. Тус илгээлтэд дээд хэмжээний уулзалтын үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрч, дэлхийн хэвлэл мэдээллийнхэн нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж, олон улсын хамтын танилтын дагуу зөвшилцөлд хүрч, хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг байгуулахад хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал удирдамж болдог хэмээн тэмдэглэжээ.

Синьхуа агентлагийн зохион байгуулсан энэхүү чуулганд 100 гаруй улс орон болон бүс нутгийн мэдээллийн агентлаг, телевиз, сонин, цахим хэвлэл, олон улсын байгууллага, НҮБ зэрэг дэлхийн 260 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй төлөөлөгчид биечлэн болон цахим хэлбэрээр оролцлоо.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр