CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын зурагчид хааны ордныг сансрын станцтайгаа хамт хальсанд буулгажээ

11-22-2021 11:54

Хятадын нисгэгчтэй сансрын хөлөг “Шэньжөү-13 энэ сарын 19-нд Бээжингийн байршилтай ташралдан нисэж байх үеийг гэрэл зурагчид хальсанд буулган авчээ.

“Шэньжөү-13” сансрыг хөлгийг 10 сарын 16-нд амжилттай хөөргөж Бээжингийн цагаар 2021 оны 10-р сарын 16-ны 6:56 цагт автомат удирдлагаар “Тяньхэ” бүхээгтэй холбон, өмнө нь хөөргөсөн “Тяньжөү-2”, “Тяньжөү-3” ачааны хөлөгтэй залгасан юм. “Шэньжөү-13” сансрыг хөлгийн багт Жай Жиган, Ван Яапин, И Гуанфу зэрэг гурван сансрын нисгэгч ажиллаж байна. Энэ багийн сансарт ажиллах хугацаа нь хамгийн урт үргэлжлэхээс гадна эмэгтэй сансрын нисгэгч үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээрээ онцлог юм. Тэд зургаан сарын томилолтой сансарт гарсан. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр