CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын 20-р хурлын төлөөлөгчдийг сонгох бэлтгэл ажил эхэллээ

11-19-2021 11:32

ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны 6-р бүгд хурлын тогтоолын дагуу 20-р их хурлыг 2022 оны сүүлчийн хагаст Бээжин хотноо хуралдуулахаар болсон юм. ХКН-ын Төв хорооноос ХКН-ын 20-р хурлын төлөөлөгчдийн сонгуулийн ажлын тухай мэдэгдлийг тарааж, 20-р хурлын сонгуулийн ажилд бүх талын бэлтгэл базаах талаар зохицуулалт хийжээ. 

ХКН-ын Төв хорооны тодорхойлсноор Хятадын 38 сонгуулийн тойргоос 20-р их хуралд 2300 төлөөлөгч оролцох ажээ. Тодруулбал, сонгогдон гарах төлөөлөгчид ХКН-ын бүх шатанд ажиллаж байгаа намын гишүүн, кадр нар байх бол харин үйлдвэрлэл бүтээн байгуулалтын өмнө фронтод ажиллаж байгаа намын гишүүн мөн ажилчин тариачин болон техникийн боловсон хүчний намын гишүүдийн үлгэр дуурайлал сонгогдон гарах тэгш харьцлыг баталгаажуулах юм. Намын эмэгтэй гишүүн болон үндэстэний цөөнхийн төлөөллийн харьцааг нь мөн бататгах юм. Төвийн зохион байгуулах хэлтэс ХКН-ын 20-р хурлын төлөөлөгчдийн сонгуулийн бэлтгэл ажлыг бодитоор хийж байгаа ажээ. 20-р хурлын төлөөлөгчдийн сонгуулийн ажил одоогоос эхлэн ирэх оны 6-р сарын сүүлчээр өндөрлөнө.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ