CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын өрөнхийлөгч Жо Байдентай видео уулзалт хийв

11-16-2021 10:40

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 16-ны өглөө Бээжингээс АНУ-ын ерөнхийлөгч Байдентай видео уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад Америк хоёр орон хөгжлийнхөө чухал үе шатандаа байна, хүн төрөлхтний "дэлхийн тосгон" ч олон сорилттой тулгарч байна. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр орон мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Хятад, Америк хоёр харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн тус тусыхаа дотоод асуудлаа зохицуулаад зогсохгүй олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрч, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн төлөөх сайн сайхан эрхэм үйлсийг хамтдаа ахиулах ёстой. Энэ бол Хятад, Америк төдийгүй дэлхийн бүх орны ард түмний нийтлэг үзэл бодол бөгөөд Хятад, Америкийн удирдагчдын нийтлэг эрхэм зорилго юм.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ: Хятад, Америк өөр өөрийн хөгжлийг ахиулж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, цаг уурын өөрчлөлт, цар тахлын эсрэг тэмцэх зэрэг дэлхийн хэмжээний сорилтод үр дүнтэй хариу арга хэмжээ авахад Хятад Америкийн харилцаа эрүүл, тогтвортой байх хэрэгтэй. Хятад Америк бие биенээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал. Би ерөнхийлөгч таньтай зөвшилцөн нийтлэг ойлголтод хүрч, идэвхтэй арга хэмжээ авч Хятад Америкийн харилцааг эерэгээр хадгалахад бэлэн байна. Энэ бол хоёр орны ард түмний төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт юм гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ