CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны 6-р бүгд хурал өндөрлөжээ

11-12-2021 10:39

Хятадын коммунист намын 19 дэх сонгуулийн төв хорооны 6-р бүгд хурал 11-р сарын 8-11 өдрүүдэд Бээжин хотноо болжээ. Энэ удаагийн бүгд хуралд Төв хорооны 197 гишүүн, 151 орлогч гишүүн оролцов. Төвийн сахилга бат байцаах хорооны байнгын гишүүд болон холбогдох талын хариуцалгатнууд хуралд оролцсон юм.

Төв хорооны Улс төрийн товчооны хүсэлтээр Ши Жиньпин хурлын төлөөлөгчдөд хандан улс төрийн товчооны ажлыг тайлагнаж, “Зуун жилийн тэмцлийн чухал ололт амжилт, түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр”, “ХКН-ын 20-р бүгд хурлыг хуралдуулах тухай шийдвэр” зэргийг хэлэлцэн баталжээ.

Хурлаас тэмдэглэхдээ, зуун жилийн турш ХКН ард түмнээ удирдан дагуулж, агуу үйлсийн төлөө тэмцэн эрхэм нандин туршлага хуримтлуулсан юм. Тухайлбал, намын үзэл баримтлалыг дээдлэхийн зэрэгцээ ард түмэн төвтэй байж, онолын шинийг санаачлан, намын бие даасан байдал, Хятадын онцлогтой хөгжлийн замнал, уужуу багтаамжтай байх, инноавац, итгэл зориг, нэгдмэл фронт, өөрийгөө өөрчлөх зэргээр олон туршлага хуримтлуулсан нь нам болон нийт ард түмний хамтаар бүтээсэн оюун санааны өв болохоор зайлшгүй дээдлэн эрхэмлэж залгамжлах хэрэгтэй. Эдгээр ололтоо тууштай хадгалж, шинэ цаг эринд улам баяжуулан хөгжүүлэх ёстой гэжээ.

Түүнчлэн ХКН-ын 20-р бүгд хурлыг 2022 оны дор хагаст Бээжинд хуралдуулахаар шийдсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр