CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын 19 дэх сонгуулийн төв хорооны 6-р бүгд хурал болж байна

11-10-2021 11:08

90 сая гаруй гишүүнтэй Хятадын коммунист намын 19 дэх сонгуулийн төв хорооны 6-р бүгд хурал 11-р сарын 8-11 өдрүүдэд Бээжин хотноо болж байна. Энэ хурал нь Хятад улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй дэлхийн улс орнууд Хятадын улс төр, нийгмийн хөгжлийг ойлгох цонх нь болдог юм. ХКН-ын Төв хорооны бүгд хурлаар нам, улс орны хөгжлийн төлөвлөгөөг судлан тодорхойлдог бөгөөд намын үзэл ойлголтыг нэгтгэж, эв нэгдлийг баталгаажуулдаг. 

Хурлаар ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны нэрийн өмнөөс ажлын тайлан тавьж, "ХКН-ын 100 жилийн чухал амжилт, түүхэн туршлагын тухай"-ыг танилцуулав.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр