CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Шэньжөү-13” багийнхан задгай сансарт ажиллав

11-08-2021 14:21

Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээ: Бээжингийн цагаар 11-р сарын 8-ны өдрийн 1 цаг 16 минутад, "Шэньжөү-13" сансрын хөлгийн нисгэгч нар анх удаа задгай сансарт ажиллажээ. Сансрын станцаас гарах, задгай сансарт үүрэг гүйцэтгэх, дахин сансрын станцдаа буцаж орох бүх явцад нийт 6,5 цаг зарцуулсан  байна. Уг ажиллагаанд сансрын нисгэгч Жай Жиган, эмэгтэй нисгэгч Ван Яапин хоёр оролцов. Хятад улсын сансрын баг задгай сансарт ажиллаж байгаа гурав дахь удаагийн үйлдэл нь юм. Энэ удаа сансрын эмэгтэй нисгэгч анх удаа задгай сансарт үүрэг гүйцэтгэж байна. Тус ажиллагааны явцад эх дэлхийн жолоодох төв болон сансрын станц холбогдож, сансрын станцын дотор гаднах нисгэгч нар харилцан уялдаж амжилттай ажиллав. Тэд сансрын станцын робот гар дээр холбогдох төхөөрөмж болон эх дэлхийтэй холбоо барих тоноглол угсрах, мөн станцын гадна задгай огторгуйд нисгэгч нар хөдөлгөөнт холбоотой туршилтыг хийжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ