CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын Үндэсний шинжлэх ухаан, технологийн шагнал гардуулах ёслол болов

11-04-2021 11:05

Хятадын 2020 оны үндэсний шинжлэх ухаан, технологийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 3-нд Ардын их хурлын ордонд болжээ. Ши Жиньпин, Ли Кэчян, Ван Хүнин, Хань Жэн зэрэг нам төрийн удирдлага шагнал гардуулах ёслолын арга хэмжээд оролцов. Ли Кэчян намын Төв хороо, Төрийн зөвлөлийг төлөөлөн үг хэлсэн бол Хань Жэн ёслолын арга хэмжээг даргалав.

Хятадын 2020 оны үндэсний шинжлэх ухаан, технологийн шилдэг шагналын эзэд болох БНХАУ-ын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацын академич Гү Сүнфэн, Чинхуа их сургуулийн академич Ван Дажүн нарт үнэмлэх гардуулж, медалийг энгэрт нь зүүлгэн баяр хүргэв. Ши Жиньпин  Хятадын байгалийн шинжлэх ухааны шагнал, Үндэсний технологийн шинэ бүтээлийн шагнал, Үндэсний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шагналыг төлөөлөгчид нь гардуулжээ.

Хятадын 2020 оны үндэсний шинжлэх ухаан, технологийн шагналд 264 төсөл тунаж үлдсэн бол технологийн мэргэжилтэний 10 шагнал болон Олон улсын шагнал 1, байгалийн шинжлэх ухаан, технологийн шагнал 46 байна. Үндэсний технологийн шинэ бүтээлийн шагнал 61, Үндэсний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шагнал 157, мөн гадаадын 8 мэргэжилтэн болон олон улсын 1 байгууллагад БНХАУ-ын олон улсын зэрэглэлийн шагнал өгчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ