CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Угсаатны зүйн шилдэг баримтат кинонууд шалгаруулна

10-21-2021 13:33

Хятадын угсаатнуудын талаарх шилдэг баримтат кинонуудыг шалгаруулах Beijing ethnographic film festival өнөөдөр Ардын их сургуульд эхэллээ. Хятадын үндэсний музейн видео сан хөмрөгийг баяжуулах зорилгоор киноны уран бүтээлчдийн дунд хоёр жилдээ нэг удаа цөөнх үндэстэн, угсаатны талаарх шилдэг баримтат киноны уралдаан зарладаг юм байна. Зөвхөн энэ жилийн шалгаруулалтад л гэхэд 609 гаруй бүтээл ирсний 527 нь бүрэн хэмжээний баримтат кино,  82 нь сонирхогчдын богино видео байна. Хамгийн олон бүтээл цугласан жил ажээ. Эхний ээлжинд шигшигдсэн 63 киног Ардын их сургуулийн үзвэрийн танхимд дөрвөн өдрийн турш олон нийтэд үзүүлэхийн зэрэгцээ уг бүтээлүүдтэй холбогдуулан угсаатны зүйн салбарын судлаачид эрдэм шинжилгээний хурал хийх ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр