CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн өвлийн олимпын галыг хүлээлгэн өгөх ёслол болов

10-20-2021 13:56

2021 оны 10-р сарын 19-нд, Грекийн нийслэл Афин дахь Панатинаико стадионд Бээжингийн өвлийн олимпын галыг Грекийн олимпын хороо албан ёсоор Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороонд хүлээлгэн өгсөн байна. Грек улсын шадар сайд Панагиотис Пикрамменос, Грекийн Олимпын хорооны дарга Спурос Капралос болон Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгч, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчин нар хамтаар мөн өдрийн ёслолд оролцов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр