CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркельтэй видео уулзалт хийв

10-14-2021 11:28

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 13-нд Германы канцлер Ангела Меркельтэй видео уулзалт хийн, Хятад Герман, Хятад Европын холбооны харилцааны сүүлийн жилүүдийн хөгжлийг дүгнэж, холбогдох асуудлаар нухацтай санал солилцов.

Меркель Германы удирдагчийн албан тушаалаа шинэ Засгийн газар байгуулагдмагц хүлээлгэн өгөх гэж байна.

Ши Жиньпин Меркелийг Хятадын ард түмний хуучин анд сайн найз гэж онцлоод түүний Германы канцлерын хувьд Хятад-Герман, Хятад-Европын Холбооны (ЕХ) харилцаанд оруулсан хувь нэмрийг сайшаав.

Ши Жиньпин хэлэхдээ: Меркельтэй хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлууд, засаглалын туршлагын талаар олон удаа санал солилцсон нь хоёр орны харилцааг урагшлуулан ахиулж, дэлхийд тулгарч буй сорилтыг шийдвэрлэхэд хоёр талын хамтын ажиллагаа нь түлхэц үйлдэлтэй байсан төдийгүй харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл санааны үүднээс Хятад, Герман хоёр орны эдийн засаг харилцан нөхвөрлөж, харилцан ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ.

Ирэх жил Хятад Германы дипломат харилцааны 50 жилийн ой тохиох гэж байна. 2014 оны 3 сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркельтэй  хамт Хятад Германы бүх талын стратегийн түншлэлийн харилцааг тогтоосныг зарлаж байсан юм. Хятад Германы харилцааг стратегийн өнцгөөс урт хугацаанд харж Хятадын тал Германы талтай дээд түвшний харилцаа холбоогоо хадгалж, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг дэмжихэд бэлэн байна.

Ши Жиньпин: Уламжлалт чиглэлээр хамтран ажиллах боломжийг гүнзгий судлахын зэрэгцээ эрчим хүчний өөрчлөлт, ногоон, дижитал эдийн засаг зэрэг практик хамтын ажиллагааны шинэ чиглэлийг идэвхтэй судлахыг хоёр талд уриалав. Одоогийн байдлаар COVID-19 тахлын эсрэг хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих нь чухал үе шатанд байна гэж тэрээр онцлов.

Ангела Меркель: ЕХ нь Хятадтай харилцах харилцаагаа бие даан, бие даан хөгжүүлэх ёстой бөгөөд хоёр тал санал зөрөлдөөнтэй асуудлаар яриа хэлэлцээ, солилцоогоо бэхжүүлэхийг үргэлж дэмжиж ирсэн. Тэрээр ЕХ Хятадын харилцаа цаашид ч хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Герман Хятад, ЕХ Хятадын ойлголцол, хамтын ажиллагааг дэмжихийн тулд идэвхтэй хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно гэжээ. Меркель мөн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр Хятад улс хүчин чармайлт гаргаж байгааг сайшаажээ. Хоёр улс дэлхийн сорилтыг даван туулахын тулд олон талт үзэл баримтлахыг шаардах ёстой.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ