CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БҮХ НИЙТИЙН АМРАЛТААР 515 САЯ ИРГЭН АЯЛАВ

10-13-2021 11:37

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Мэдээллийн төвөөс мэдэгдсэнээр 10-р сарын 1-7-ны өдрүүдэд Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор 515 сая иргэн аялсан нь тахлын өмнөх үеэс 70.1 хувиар сэргэсэн байна. Ингэснээр дотоодын аялал жуулчлалын орлого 389.061 тэрбум юаньд хүрэв. Энэ нь тахлын өмнөх мөн үеийн 59.9 хувьтай тэнцэж байна. Бүх нийтийн амралтын үеэр зах зээл нь ерөнхийдөө тогтвортой, эмх цэгцтэй байжээ.

Энэ оны 10 сарын бүх нийтийн амралтын нэг онцлог бол Хувьсгалт аялал жуулчлал юм. Бүх бүс нутгийн хувьсгалт жуулчны баазууд, эх оронч үзлийн боловсролын баазууд нь хувьсгалт түүх, эх оронч хүмүүжилтэй холбоотой үйл ажиллагаа зохион байгуулж жуулчдыг татжээ. Амралтын үеэр хүмүүс цаг агаар, орон нутгийн цар тахлын улмаас дунд болон холын аяллаас татгалзаж оршин суугаа бүс нутагтаа ойрын зугаалга-жуулчлал хийцгээсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ