CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гуандуны далайн цагдаагийн тусгай ажиллагаа

10-13-2021 11:42

Жүжянь мөрнийн усан замаар хууль бус наймаа олширч байгааг зогсоохын төлөө 10 сарын 1-7 өдрүүдэд Гуандуны далайн цагдаагийн газар тухайн мужийн дотоодыг хамгаалах цагдаа, хил гааль, далайн асуудал эрхэлсэн газар, далайн тээврийн хууль сахиулах газар мөн зах зээлд хяналт тавих газартай хамтран мөрний харъяа бүсэд тусгай ажиллагаа зохион байгуулсан талаар Хятадын далайн цагдаагийн алба энэ сарын 13-нд мэдээлэв. 

Тусгай ажиллагааны үеэр хориотой барааг хууль бусаар хил дамжуулж буй 55 хэргийг илрүүлсэн бол холбогдох сэжигтэн 353 хүнийг саатуулжээ. Хууль бус наймаатай холбоотой байх магадлалтай, өндөр хүчин чадал бүхий, ямар ч бичиг баримтгүй хөнгөн хэлбэрийн 860 усан онгоцыг хураав. Мөн хууль бусаар харилцах 1413 цэг болон усан онгоцны 49 үйлдвэр, хөргүүртэй 62 зоорь, худалдааны цэгүүдийг хяналтад авчээ. Тэрчлэн хууль бусаар импортолж байсан машины хөдөлгүүр, сэлбэг, тоног төхөөрөмж, хөлдөөсөн бүтээгдэхүүн, шатахуун зэргийг илрүүлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр