CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай конвенцийн 15-р бага хурал

10-12-2021 10:57

COP15 буюу НҮБ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенцид оролцогч талуудын 15-р бага хурал энэ сарын 11-д БНХАУ-ын Юннань мужийн Күнмин хотод нээлтээ хийлээ. "Экологийн соёл иргэншил: Цэнхэр гаригийн бүх амьтан энх оршихын төлөө" хэмээх уриатай уг хурал 10-р сарын 11-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд мөн 2022 оны хавар Күнминд дахинтаа хуралдах юм. Хурлын үеэр дэлхийн биологийн төрөл зүйлийг хамгаалах талаар улс орнууд туршилгаа солилцож, ирэх арван жилийн ажлын төлөвлөгөөндөө юу тусгах талаар ярилцаж, зорилго, арга замаа тодорхойлох юм байна.

НҮБ -ын Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай конвенц нь устахын ирмэг дээр байгаа нэн ховор ургамал амьтдыг хамгаалах, дэлхий дээрх биологийн олон янзыг хадгалж байдаг газруудын нөөцийг хамгаалж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьдог, хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын конвенци юм. Одоогийн байдлаар дэлхий дээр биологийн олон янз байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн 196 гэрээт тал бий. 1992 оны 6-р сарын 11-нд Хятад улс Биологийн олон төрөл зүйлийг хамгаалах тухай конвенцид гарын үсэг зурж албан ёсоор нэгдсэн билээ. Конвенцид нэгдэгч талуудын бага хурал нь биологийн олон янзын төрөл зүйлийг хамгаалах тухай хэлэлцээр, шийдвэр гаргах хамгийн өндөр механизм бөгөөд хоёр жилд нэг удаа болдог юм.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр