CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цагаагчин гахай жилийн хувьсгалын 110 жилийн ой

10-11-2021 12:15

110 жилийн өмнө болсон Цагаагчин гахай жилийн хувьсгал нь Хятадын 2000 жилийн түүхтэй хаант засаглалыг унагаж, орчин үеийн хөгжил дэвшлийн хаалгыг нээсэн түүхт үйл хэрэг төдийгүй Хятадын ард түмний урагшлах замыг шулуутгажээ. 1911 оны 10-р сарын 10-ны орой Ү Чан хотод бослогын анхны буун дуу гарсан юм.

Эхний буудлага нь Хубэй мужийн шинэ армийн найм дахь батальоноос ирсэн бөгөөд удахгүй хувьсгалчид хотын хаалгыг онгойлгон босогчдын цэргүүдийг угтсан байна. цамхаг дээр их бууг байрлуулж, Чин улсын Хубэй Гуандүн хоёр мужийн захирагчийн харшийг хүчээр буулгаж анхны ялалтад хүрч байв.

"Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэх бол эдүгээгийн гадаад дотоодод буй нягтран нэгдсэн хятад охид хөвгүүдийн хамтын хүсэл тэмүүлэл юм. Эх орны бүрэн нэгдлийг биелүүлэх нь Хятадын үндэстнүүдийн язгуур эрх ашиг болох бөгөөд энэ нь бүх хятад хөвгүүд, охидын нийтлэг хүсэл эрмэлзэл, ариун үүрэг юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ