CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Боловсон хүчин бэлтгэх төв хорооны ажлын хурал болов

09-29-2021 11:26

Хятад улсын чадварлаг боловсон хүчин бэлтгэх төв хорооны ажлын хурал энэ сарын 27-28-нд Бээжин хотноо болж өнгөрлөө. Хятад улсын дарга Ши Жиньпин уг хуралд оролцон чухал үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, шинжлэх ухаан технологийн салбарт дэлхийд тэргүүлэх чадварлаг боловсон хүчинтэй болох, эдийн засгийн өссөлтийг хангах, улс орны чухал ашиг сонирхол хэрэгцээ шаардлага, ард олны эрүүл мэндийг хамгаалахад шилдэг боловсон хүчний нөөцтэй байх хэрэгтэй. Тэдгээр боловсон хүчин ХКН-ын үзэл баримтлалаар удирдуулах хэрэгтэй. 2035 онд социалист орчин үеийн улс орны шинэчлэлийг үндсэндээ биелүүлэх, 2050 онд социалист орчин үеийн хүчирхэг улс орныг байгуулахын төлөө Хятад улс дэлхийн чадварлаг боловсон хүчний төв, бүтээлч инновацийн төв болох хэрэгтэй. Энэхүү зорилгын төлөө дотооддоо шинэ цаг үеийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх стратегийн чанартай бодлогыг хэрэгжүүлж бүх түвшинд боловсон хүнийг бэлтгэх мөн гадны боловсон хүчнийг урьж авчран хамтарч ажиллана гэжээ.

Уг хурлыг ерөнхий сайд Ли Кэчян эрхлэн хуралдуусан бол Ли Жаншү, Ван Ян, Зо Лэжи, Хань Жэн хуралд оролцон Ван Хүнин дүгхэж үг хэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр